Skip to content

Гарчиг руу орох

Thai Liang Lim/E+ via Getty Images

СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!

Олон нийтийн сүлжээний аюулаас хүүхдээ яаж хамгаалах вэ?—Эцэг эхэд тустай Библийн зөвлөгөө

Олон нийтийн сүлжээний аюулаас хүүхдээ яаж хамгаалах вэ?—Эцэг эхэд тустай Библийн зөвлөгөө

 «Сэтгэцийн эмгэгтэй хүүхэд залуучуудын тоо түгшүүрийн хэмжээнд хүрээд байгаагийн нэг том шалтгаан нь олон нийтийн сүлжээ юм»—АНУ-ын анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтэн, доктор Вивек Мурти, «Нью Йорк Таймс» 2024 оны 6-р сарын 17.

 Олон нийтийн сүлжээний аюулаас эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ? Хамгийн бодитой зөвлөгөөг Библиэс мэдэж аваарай.

Эцэг эхчүүд яах вэ?

 Дараах Библийн зарчмуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

 «Хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» (Сургаалт үгс 14:15).

 Олон нийтийн сүлжээ янз бүрийн аюул дагуулж байдаг тул хүүхдэдээ заавал зөвшөөрөх ёстой гэж битгий бодоорой. Таны хүүхэд амьд харилцааг эрхэмлэдэг, бас таны тогтоосон цагаар, ёс журамгүй юм үзэхгүй ашиглаж чадах хэмжээнд хүрсэн бол зөвшөөрөөрэй.

 «Цагаа зөв ашигла» (Эфэс 5:16).

 Та олон нийтийн сүлжээ ашиглахыг хүүхдэдээ зөвшөөрлөө гэхэд дүрэм тогтоогоорой. Бас дүрмийг сахих нь яагаад хамгаалалт болохыг тайлбарлаарай. Хүүхдийнхээ хандлага, биеэ авч явах байдлыг анхааралтай ажиглаж шаардлагатай бол олон нийтийн сүлжээ ашиглахыг нь хязгаарлах хэрэгтэй болж болох юм.

Илүү ихийг мэдэж аваарай

 Биднийг «илүү хэцүү цагт» амьдарч байгаа гэж Библид бичсэн байдаг (2 Тимот 3:1-5). Үүний зэрэгцээ бэрхшээлийг давах бодитой зөвлөгөөнүүдийг агуулдаг. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн тухай энэ өгүүлэлд эцэг эх, хүүхдэд тустай Библид үндэслэсэн 20 гаруй материалын жагсаалт бий.