Skip to content

Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

Манай сайтад тавтай морилно уу.

Энэхүү вэб сайт нь Бурхан, Библи болон Еховагийн Гэрчүүдийн талаар илүү мэдэхэд тань тусална. Сонирхлыг тань татсан мэдээ мэдээллийг уншиж, үзэж эсвэл татаж аваарай. Манай сайтаас олон хүн ач тус хүртээсэй гэж бид хүсдэг. Гэхдээ сайтад буй мэдээ мэдээллийг өөр сайт эсвэл аппликейшнд тавьж болохгүй. Манай сайтаас сурч мэдсэн юмаа бусдад хэлж ярья гэвэл «Үйлчилгээний нөхцөл»-д заасан зааврыг баримтална уу.

 Зохиогчийн эрх

© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Энэ сайтыг Watchtower Bible and Tract Society of New York, Inc. (цаашид «Харуулын Цамхаг Нийгэмлэг» гэх) бий болгосон бөгөөд уг Нийгэмлэгийн хяналт дор байдаг. Хэрэв өөр тайлбар байхгүй бол энэ сайтын бүх материал болон мэдээлэл нь Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania-ийн оюуны өмч юм.

 Бараа, үйлчилгээний тэмдэг

Adobe, Adobe logo, Acrobat, Acrobat logo нь Adobe Systems Incorporated-ийн барааны тэмдэг юм. iTunes, iPod нь Apple Inc.-ийн барааны тэмдэг юм. Microsoft, Microsoft logo, мөн Microsoft программ хангамж болон Microsoft Office ба Microsoft Office 365, Microsoft Inc-ийн барааны тэмдэг. Android нь Google LLC-ийн барааны тэмдэг. Андройд роботыг Google-ийн хийж, шейрлэсэн бүтээлээс хуулбарлан, өөрчилж, Creative Commons 3.0 Attribution лицензэд тодорхойлсон нэр томъёоны дагуу ашигладаг (https://creativecommons.org/licenses/by/3.0/us/). Бусад бүх барааны тэмдэг болон бүртгэлтэй барааны тэмдэг нь тус тус эзэмшигчийнхээ өмч юм.

 «Үйлчилгээний нөхцөл» болон вэб сайтыг хэрэглэх зөвшөөрөл

«Үйлчилгээний нөхцөл» бол энэ сайтыг хэрэглэх дүрэм юм. Энэ вэб сайтыг хэрэглэснээрээ та «Үйлчилгээний нөхцөл»-ийг бүрэн зөвшөөрч байна гэсэн үг. «Үйлчилгээний нөхцөл»-ийг эсвэл аль нэг хэсгийг нь зөвшөөрөхгүй байгаа бол энэ вэб сайтыг битгий хэрэглээрэй.

Зөв хэрэглэе гэвэл та «Үйлчилгээний нөхцөл»-д заасан хязгаарлалтын хүрээн дотор:

  • Энэ Вэб сайтад байгаа, хуулиар хамгаалагдсан зохиогчийн эрхтэй зураг, цахим хэвлэл, хөгжим, гэрэл зураг, текст болон видеог ашгийн бус, хувийн зорилгоор үзэж, татаж авч, хэвлэж болно;

  • Энэ сайтад байгаа материалын линк юм уу татаж авч болдог хэвлэл, видео, аудио бичлэгийг бусдад явуулж болно;

Дараах зүйлсийг хориглоно.

  • Энэ сайтад байгаа зохиогчийн эрхтэй зураг, цахим хэвлэл, барааны тэмдэг, хөгжим, гэрэл зураг, видео болон өгүүллийг интернэтэд тавих (Үүнд аль ч вэб сайт, файл солилцох сүлжээ, олон нийтийн сүлжээ орно);

  • Энэ сайтад байгаа зохиогчийн эрхтэй зураг, цахим хэвлэл, барааны тэмдэг, хөгжим, гэрэл зураг, текст болон видеог аль ч хэрэглээний программ дээр нийтлэх юм уу хэрэглээний программын хэсэг болгох (Үүнд тухайн материалыг хэрэглээний программ дээр нийтэлж хүмүүст ашиглуулах зорилгоор ямар нэг серверт тавих орно);

  • Энэ сайтад байгаа зураг, цахим хэвлэл, барааны тэмдэг, хөгжим, гэрэл зураг, текст болон видеог худалдаж, мөнгөөр солих зорилгоор (ашиг олох зорилгогүй байлаа ч) хувилах, олшруулах, хуулбарлах;

  • Вэб сайтын дата, HTML, зураг болон текстийг цуглуулах зорилготой системчилсэн болон автоматжуулсан ямар нэг программ үүсгэн тараах (Үүнд уг сайтын нийтэд зориулсан хуудаснаас EPUB, PDF, MP3, MP4 гэх мэт файлыг татах зориулалттай, ашгийн бус, үнэгүй программыг тараах хамаарахгүй)

  • Илэрхий зөвшөөрөгдсөнөөс бусад аргаар энэ вэб сайтад нөлөөлөх, холбогдох зэргээр энэ сайт болон үйлчилгээг нь зүй бусаар ашиглах;

  • Энэ сайтыг, хохирол учруулах эсвэл учруулж болзошгүй аргаар ашиглах; вэб сайтад нэвтрэхэд болон вэб сайтыг ажиллуулахад саад учруулах; Сайтыг хууль бус, залилан, хор хохирол учруулах зорилгоор юм уу хууль бус, залилан, хорлонтой үйл ажиллагааг дэмжих зорилгоор ашиглах;

  • Энэ сайт болон сайт дахь зураг, цахим хэвлэл, барааны тэмдэг, хөгжим, гэрэл зураг, текст болон видеог худалдаа арилжаатай холбоотой ямар нэг зорилгоор ашиглах;

  • Энэ вэб сайт нь Google газрын зургийн үйлчилгээг ашигладаг бөгөөд энэ нь бидний хянадаггүй гуравдагч этгээдийн үйлчилгээ юм. Энэ вэб сайт дахь Google газрын зургийг ашиглавал одоогийн Google газрын зураг / Google Earth-ийн үйлчилгээний нэмэлт нөхцөлийг дагаж мөрдөнө гэсэн үг. Үйлчилгээний нөхцлийн шинэчлэлтүүдийн талаар бидэнд мэдэгдэхгүй байгаа тул Google газрын зургийн үйлчилгээг ашиглахаасаа өмнө шалгаж үзнэ үү. Хэрэв та үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Google газрын зургийн үйлчилгээг битгий хэрэглээрэй. Google газрын зургаар хэрэглэгчийн мэдээлэл энэ сайтад ирэхгүй.

 Эмнэлэг, эмчилгээний тухай мэдээлэл

Энэ вэб сайтад буй эмнэлэг, эмчилгээтэй холбоотой хэсэг (цаашид «Эмнэлэг, эмчилгээний тухай» гэх) нь зөвлөгөө өгөх бус, мэдээллээр хангах зорилготой. Түүнээс гадна, эмчийн өгдөг зөвлөгөө, онош болон эмчилгээний тухай мэдээллийн оронд баримтлах мэдээлэл өгөх зорилгогүй. «Эмнэлэг, эмчилгээний тухай» гэсэн хэсэг нь ямар нэг шинжилгээ, эмч мэргэжилтэн, бараа бүтээгдэхүүн, эмчилгээний арга, үзэл баримтлал болон уг сайт дахь мэдээ мэдээллийг санал болгож эсвэл сурталчилдаггүй болно.

Хэрэв танд эрүүл мэнд, эмчилгээний талаар асуух юм гарвал эмч эсвэл эмнэлгийн мэргэжилтэй хүнээс лавлаж зөвлөгөө авч байгаарай.

Манай сайт «Эмнэлэг, эмчилгээний тухай» гэсэн хэсгээр үнэн зөв, сүүлийн үеийн мэдээлэл хүргэхийг зорьдог. Гэхдээ бүх мэдээллийг «байгаагаар» нь оруулсан бөгөөд шууд болон шууд бус хэлбэрээр («express» болон «implied») ямар ч баталгаа өгөхгүй. Мөн энэ сайтын «Эмнэлэг, эмчилгээний тухай» гэсэн хэсэгт хамаатай ямар ч баталгаанд хариуцлага хүлээхгүй. Үүнд бас борлуулалтын болон хэрэглээний шаардлагад нийцсэн шууд бус баталгаа хамаарна. Түүнээс гадна, уг хэсгийн аливаа мэдээллийн үнэн зөв, найдвартай, цаг үеэ олсон, ач тустай, бүрэн бүтэн эсэхэд баталгаа өгөхгүй. Мэдээлэл нь алдаатай эсвэл дутуу бол үүний үүрэг хариуцлагыг ч манай сайт хүлээхгүй. «Эмнэлэг, эмчилгээний тухай» гэсэн хэсгийн ямар нэг мэдээллийг хүлээж авах эсэхэд тухайн хүн өөрөө хариуцлага хүлээнэ. Тухайн хэсгийн мэдээллийг ашигласан эсвэл ашиглаж чадаагүйн улмаас гарах гомдол эсвэл хохиролд (Үүнд санамсаргүй тохиолдлоор гарсан болон үр дагаврын хохирол, тухайн хүн гэмтэж бэртэх, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох, аль нэг байгууллагын дата алдагдах эсвэл бизнесийн үйл ажиллагаанд нь гарсан хохирол бас орно) хариуцлага хүлээхгүй. Гомдол, хохирол нь ямар нэг баталгаа, гэрээ гэх мэт хуулийн үндэслэлтэй байх юм уу гомдол гарч, хохирол учирч болзошгүйг урьдчилан мэдэгдсэн байлаа ч хариуцлага хүлээхгүй болно.

 Баталгаа өгөхгүй байх ба хүлээх үүрэг хариуцлага хязгаартай байх

Энэхүү вэб сайт болон вэб сайтаар дамжуулан танд өгөх бүх мэдээлэл, агуулга, материал болон бусад үйлчилгээг Харуулын Цамхаг Нийгэмлэг «байгаагаар нь» өгдөг. Харуулын Цамхаг Нийгэмлэг нь шууд болон шууд бус хэлбэрээр ямар ч баталгаа өгдөггүй.

Энэ вэб сайт нь компьютерын вирусын халдлагад өртөхгүй, бусад хор хөнөөлтэй бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаггүй гэсэн баталгааг Харуулын Цамхаг Нийгэмлэг өгөхгүй. Харуулын Цамхаг Нийгэмлэг нь аливаа үйлчилгээг ашигласнаас, эсвэл вэб сайтаар дамжуулан танд өгөх боломжтой мэдээлэл, агуулга, материал эсвэл бусад үйлчилгээнээс үүсэх аливаа торгууль, үр дагавар, хохирлыг (ашиг алдагдах зэрэг) хариуцахгүй.

 «Үйлчилгээний нөхцөл»-ийг зөрчсөн тохиолдолд

«Үйлчилгээний нөхцөл»-д заасан Харуулын Цамхаг Нийгэмлэгийн бусад эрхэд халдаагүй ч «Үйлчилгээний нөхцөл»-ийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд Харуулын Цамхаг Нийгэмлэг вэб сайтад нэвтрэх эрхийг тань түр хугацаагаар юм уу бүр хаах, таны IP хаягтай компьютерыг вэб сайтад нэвтрэхээс сэргийлэх, энэ вэб сайтад нэвтрүүлэхгүй байхыг таны интернет үйлчилгээ үзүүлэгчээс хүсэх болон/эсвэл таныг шүүхэд өгөх зэргээр хэрэгтэй гэж үзсэн арга хэмжээг авна.

 Шинэчлэх

Харуулын Цамхаг Нийгэмлэг энэ «Үйлчилгээний нөхцөл»-ийг хэзээ ч шинэчлэх эрхтэй. Шинэчлэгдсэн «Үйлчилгээний нөхцөл» нь энэ вэб сайтад тавигдсан цагаасаа хүчинтэйд тооцогдоно. Энэ хуудас руу тогтмол орж шинэчлэгдсэн эсэхийг нь шалгана уу.

 Хууль зүй болон шүүх эрх

Энэ «Үйлчилгээний нөхцөл» ямар ч хуулийн ялгааг үл харгалзан Нью-Йорк (АНУ) мужийн хуулийн дагуу хэрэгжинэ. «Үйлчилгээний нөхцөл»-тэй холбоотой аливаа шүүх ажиллагааг Нью-Йорк (АНУ) мужийн хуулийн дагуу (мужийн болон улсын шүүхэд) шийдвэрлэнэ.

 «Үйлчилгээний нөхцөл»-ийн хэсгүүдийн тусгаар байдал

Энэ «Үйлчилгээний нөхцөл»-ийн аль нэг хэсгийг эрх бүхий шүүх, үндэслэлгүй, хүчингүй, хууль бус гэж үзсэн тохиолдолд бусад хэсэг нь хүчинтэй хэвээрээ байна. Харуулын Цамхаг Нийгэмлэг нь энэ «Үйлчилгээний нөхцөл»-ийн аль нэг хэсгийн заалтыг хэрэгжүүлэхгүй байсан ч энэ нь эрхийнхээ дагуу ямар нэг юм хийхгүй гэсэн үг биш.

 Дүгнэлт

Энэ «Үйлчилгээний нөхцөл» бол таны болон Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хоорондох гэрээ бөгөөд энэ вэб сайтыг хэрэглэх тухай өмнө нь гарсан бүх гэрээг орлоно.